САЙН БАЙЦГААНА УУ?
БИ АДМИН HADES /H/ БАЙНА. ТА БҮХЭНД INTERNET INFORMATION SERVER яаж ажилладаг талаар хүргэхийг хичээлээ. Web бол Request (хэрэглэгчийн хүсэлт), Response (серверийн хариулт)-ийн үндсэн систем юм. Web browser нь URL ашиглан Web server-руу request илгээдэг. Харин Web server нь Response болгож Hypertext Makeur Language (HTML) хуудас буцаадаг. HTML хуудас нь Web site дээр урьд нь үүсгээд хийчихсэн статик хуудас (static page) байж болохоос гадна хэрэглэгчийн Request-ээс хамааруулан шинээр үүсгэх динамик хуудас (dynamic page) байж болно.
1. WEB SERVER RESPONSE
Web Server нь Web browser-ийн Request (хүсэлт)-ийн дагуу HTML хуудсаар Respond(хариу) буцаадаг. Энэхүү хуудас нь дараах 3 янз байж болно.Үүнд:v Static HTML page (статик хуудас)v Dynamic HTML page( динамик хуудас)v Directory-listing page
1.1. Static HTML page (статик хуудас)
Cтатик хуудас гэдэг нь Request –д зориулсан урьдчилан бэлтгэсэн HTML хуудас юм. Web Server энэхүү хуудсыг ямар нэгэн тусгай үйлдэл хийлгүйгээр шууд хэрэглэгч рүү явуулдаг Энэхүү хуудсыг үзэх хэрэглэгчийн Request нь URL эсвэл URL –руу заасан холболт байж болно. Жишээ нь: http://www.company.com/home.htmURL нь серверрүү илгээгдэж сервер нь Respond (HTML хуудас) буцаадаг.
1.2. Dynamic HTML page( динамик хуудас)
Динамик хуудас нь хэрэглэгчийн Request -ийн дагуу үүсгэгддэг. Хэрэглэгч нь Web browser дээр text box, menu, check box зэргийг бөглөж сонголт хийгээд тухайн Form дээрх товчийг дарахад дээрх мэдээлэл нь серверрүү илгээддэг. Сервер нь энэхүү мэдээллийг хүлээн аваад баазруу хийгээд эсвэл script, application зэргээр боловсруулалт хийгээд үр дүнг нь HTML хуудсаар хэрэглэгч рүү явуулдаг.
1.3. Directory-listing page
Хэрэв хэрэглэгч серверрүү query илгээхдээ тусгай файл, хуудас заалгүй явуулсан тохиолдолд web side ба директорт зориулсан үндсэн харагдах хуудсыг тодорхойлж өгч болдог. Эсвэл сервер дээрх директоруудыг харахаар тохируулж өгч болдог.Хэрэв үндсэн харагдах хуудсыг тодорхойлж өгөөгүй, эсвэл директоруудыг харах тохироог хийгээгүй бол директоруудын жагсаалт нь HTML хуудсаар хэрэглэгчрүү явна.. Директоруудын жагсаалтаас үндсэн хуудас тодорхойлж өгөх арга нь илүү үр дүнтэй байдаг.
2. INTRANET SCENARIOS
(Интранетийн зохиомж)Internet Information Server нь ямарч орчныг сайжруулдаг. Яагаад гэвэл Internet Information Server нь Windows NT -гийн нууцлалт, хамгаалалт, сүлжээг бүрдүүлдэг ба тухайн программ хангамжийг одоогийнхоо компьютер дээр оршин байгаа хэрэглэгчийн эрхээр хандан нэмэх боломжтой. Үүний тулд IIS ажиллуулахаар зориулсан тусгай компьютер шаардлагагүй. Жишээлбэл: жижиг ажлын группын хувьд одоогийнхоо оршин байгаа файлын ба принтерийн сервер дээрээ IIS-ийг нэмж болно. Ажлын групп (Workgroup)-ын Web Server нь Personal Web – style pages(Windows 95 буюу түүний дараагийн хувилбаруудын Personal Web Server-ийн хуудсууд) -тай холбогдох боломжтой. Мөн Workgroup Application, SQL баазтай харьцдаг Interface -үүдийг хэрэглэж болно. Түүнчлэн Remote Access Service (RAS) -ийг хэрэглэн dial-up телефон утасны шугамаар дамжин холбогдох алсын site, компьютераас ажлын группын нөөц рүү хандах боломжтой. Олон хэлтэс тасагтай том байгууллагын хувьд IIS нь хэлтэс тасаг бүрийн файл сервер дээр ажилладаг ба гол мэдээллийн сервер нь компаний төв дээр байрлан үндсэн мэдээллээ агуулж байж болно.
3. REMOTE ACCESS SERVICE(RAS)
Энэ нь телефон утасны шугамаар дамжин өөр компьютер ба өөр сүлжээтэй холбогдох боломж олгох сервер юм. RAS –ийн тухай ойлголт дараах зүйлс багтана.
3.1.Remote Access Client (Алсаас холбогдох хэрэглэгчид)
Windows NT-гийн RAS –руу Windows NT, Windows TM for Workgroups, MS-DOS ба LAN manager RAS –ийн хэрэглэгчид холбогдож болно. Түүнчлэн Microsoft -ийн бус Point- to Point Protocol(PPP) хэрэглэгчид ч холбогдож болно.
3.2. RAS Server (Алсын холболтыг зохицуулах сервер)
Windows NT серверийн RAS сервер нь 256 хэрэглэгч нэгэн зэрэг телефон утсаар холбогдох боломжтой. RAS сервер дээр алсаас холбогдсон хэрэглэгчийг зөвхөн RAS сервер суусан серверрүү хандах эсвэл бүх сүлжээ даяар хандах эрхтэй тохируулж болдог.
3.3. LAN &Remote Access Protocols(Локаль сүлжээ ба алсаас хандах протоколууд)
LAN -ийн протоколууд локаль сүлжээнд мэдээллийг дамжуулдаг бол Remote Access Protocol-ууд өгөгдлийг Wide-area network (WAN) даяар дамжуулдаг. Windows NT нь TCP-IP, IPX, ба NetBEUI зэрэг LAN протоколуудаар Internet, сүлжээ ба UNIX серверрүү холбогдохыг зөвшөөрдөг. Мөн Point-to Point Protocol (PPP), Serial Line Internet Protocol (SLIP) ба Microsoft RAS протокол зэрэг Remote Access Protocol-ууд ч Windows NT -гийн орчинд ажиллана.
3.4. Wide-area network (WAN) options
Хэрэглэгчид стандарт холбооны шугамаар modem эсвэл modem pool (modem –ийг орлох төхөөрөмж) хэрэглэн холбогдож болно. Мөн ISDN хэрэглэн өндөр хурдтайгаар холбогдож болно. ISDN гэдэг нь Integrated Services Digital Network –ийн товчлол бөгөөд стандарт телефоны шугамаар 9600 бит мэдээлэл нэг секундэд дамждаг бол ISDN шугамаар 64-128 килобит нэг секундэд дамждаг. RAS cерверрүү алсаас холбогдохдоо хэрэглэгчид Х.25, RS -232С null modem эсвэл шинэ Point-to Point Tunneling Protocol (PPTP), зэргийг хэрэглэж болно.
3.5. Нууцлалт
Windows NT-д холбогдоход Logon ба domain securite, support for security hosts, data encryption мөн Callback буюу буцаж холбогдох зэрэг нууцлалтын системүүд байдаг.Дараах зурагт RAS -ийг ерөнхийд нь харууллаа. (Зураг 2.1)
4. NAME RESOLUTION SYSTEMS
(Сүлжээний орчинд нэр олгох/зохицуулах систем)Хэрэв Intranet-ийн орчинд Web серверээс мэдээлэл үзэхэд Internet Explorer -т тохиромжтой нэр хэрэглэхийг хүсвэл Name Resolution Systems (Сүлжээний орчинд нэр олгох/зохицуулах систем) хэрэглэх хэрэгтэй. Windows NT cервер нь Dynamic Host Configuration Protocol (DHCP) server ба Windows Internet Name Service (WINS) server –ийг хэрэглэн автоматаар IP хаяг олгох боломж олгодог.
4.1. Компьютерийн нэр ба Windows InternetName Servive (WINS) serverWINS сервер нь . Windows -ын сүлжээний NetBOIS компьютерийн нэр ба харгалзах ТСР/IP хаягийг баазад хадгалдаг программ хангамж юм. Microsoft IIS нь WINS серверийг сүлжээний орчинд ТСР/IP хаягийг комтьютерийн нэртэй харгалзуулахын тулд хэрэглэдэг. WINS нь Microsoft Networking computer names (компьютерийн нэрс) –ийг хэрэглэдэг. Энэ нь нэр олгох /зохицуулах Domain Name System (DNS)–ийг бодвол илүү уян хатан байдаг. WINS –ийг хэрэглэснээр LAN ба WAN –нд компьютер буюу хэрэглэгчийг хайж олох хандахад хялбар болно. Хэрэв WINS –ийг Internet –ийн орчинд хэрэглэх бол компьютерууд нь зохих IP хаягтай байх ёстой.
4.2. Dynamic Host Configuration Protocol (DHCP)
Dynamic Host Configuration Protocol (DHCP) сервер нь автоматаар компьютер буюу host-д IP хаяг олгодог. Windows NT–ийн сервер юм. DHCP cервер нь WINS сервертэй цуг ажилладаг бөгөөд DHCP-ийг хэрэглэхийн тулд WINS–ийг заавал хэрэглэх шаардлагатай.
4.3. IP хаяг ба Domain Name System (DNS)
Internet гэдэг бол дэлхий нийтийг хамарсан тусгай ТСР/IP сүлжээнүүдийн цогц юм. Интернетэд компьютер болгон давдагдашгүй IP хаягтай байдаг. Интернетээр мэдээлэл дамжихдаа data packets буюу өгөгдлийн багц байдлаар дамждаг. Багц болгон тусгай компьютерийг IP хаягаар хаяглагдан илгээгддэг. (Жишээ нь: 22.289.35.2) Эдгээр IP хаяг нь хэрэглэх ба санахад илүү байдаг бөгөөд DNS нь 22.289.35.2 мэт IP хаягт хэрэглэх ба санахад илүү тохиромжтой Microsoft. Com гэдэг шиг Domain Name (нэр) олгодог. Хэрэглэгч интернетээр Domain Name-ээр хандахад browser нь эхлээд DNS сервертэй холбогдож Domain Name -д харгалзах IP хаягийг аваад энэхүү хаягаар цаад компьютертэй холбогдоно.
5. WEB SERVER APPLICATIONS & SCRIPTS
Web server applications & scripts нь Web browser буюу хэрэглэгчээс HTTP request message (хүсэлт)–ийг Web Server–ээр дамжуулан хүлээн аваад түүний үндсэн дээр боловсруулалт хийгээд үр дүнг нь мөн Web Server-ээр дамжуулан HTML хуудас байдлаар хэрэглэгчрүү явуулдаг. Web Server дээр ажиллаж дээрхи үйлдлийг хийдэг.Common Gateway Interface (CGI), Internet Server Application Programming Interface (ISAPI) гэх мэт программчлалын технологи (арга) буюу интерфейс байдаг. Common Gateway Interface (CGI), Internet Server Application Programming Interface (ISAPI)-ийг Delphi, Visual Basic, C гэх мэт программчлалын хэлний сүүлчийн хувилбарыг ашиглан хийх боломжтой байдаг. Internet Data Connector (IDC), Advanced Data Connector (ADC), Active Serser Page (ASP) зэрэг . Web server site script -үүд байдаг.
6.COMMON GATEWAY INTERFACE (CGI)
Common Gateway Interface (CGI) бол биеэ даасан . Web server Application юм. CGI нь хэрэглэгчийн request (хүсэлт)–ийг Web server–ээр дамжуулан стандарт оролтоор хүлээн аваад түүн дээр үндэслэн боловсруулалт хийж гарсан үр дүнгээ стандарт гаралтаар серверт өгдөг. Web server энэхүү үр дүнг хэрэглэгч буюу browser–руу илгээдэг. Хэрэглэгч CGI Application –ийг HTML from бөглөж эсвэл Web server –рүү заасан HTML link (холболт) дээр дарж ажиллуулж болно. CGI Application нь програмчилж болох бүх л зүйлсийг хийж чадах ба баазруу ч хандаж чадна. Дараах зурагт browser, server, CGI гурав хэрхэн мэдээлэл солилцдог болохыг харууллаа.
6.1. Internet Server Application Programming Interface (ISAPI)
Internet Server Application Programming Interface (ISAPI) нь Web server Application бөгөөд HTTP request message (хэрэглэчийн хүсэлт)–ийг хүлээн аваад боловсруулалт хийж response (хариу) буюу Web хуудас буцаадаг. Internet Server Application Programming Interface (ISAPI) нь үйл ажиллагаагаа зөвхөн сервер дээр явуулж үр дүн болох Web хуудас нь л хэрэглэгчийн компьютер дээр очдог. ISAPI–ийг ашиглан request (хүсэлт) Respond (хариулт)-ийг хянаж зохицуулдаг Filter (шүлтүүр) хийх боломжтой. ISAPI Filter –ээр хэрэглэгчийн холболт, хандалт (logging) зэргийг хянан зохицуулах хэрэглэгч бүрт тохирсон өөр өөр мэдээллээр хангаж болно. ISAPI Application ба ISAPI Filter–ийг ашиглан маш иж бүрэн Web site -ийг үүсгэдэг ба Internet Data Connector–той хоршин хэрэглэх боломжтой.ISAPI-гаас хэрэглэгчрүү илгээсэн Web хуудас нь Active X control, Form, IDC гэх мэт HTML хуудасны агуулж болох бүх л зүйлсийг агуулсан эсвэл дуудсан байж болно. ISAPI нь Dinabic Link Library бөгөөд (.dll эсвэл. Isa) өргөтгөлтэй байдаг. CGI нь .exe өргөтгөлттэй байна. ISAPI нь CGI–ийг бодвол илүү хурдан ажилладаг ба санах ойд бага зай эзэлдэг. Web browser–уудаас шинэ request ирэх болгонд CGI нь санах ойд ачаалагддаг бол ISAPI нь нэг удаа ачаалагдсан тохиолдолд бүх л request–уудыг зохицуулж хурдтай ажилладаг. Өөрөөр хэлбэл CGI загвартай HTTP server request хүлээж авах тутам шинэ процесс үүсгэх ёстой бөгөөд тэр нь хүчтэй resource болдог.CGI–ийн энэ дутагдалтай тал нь Internet–ийн хариултын Application хөгжүүлэхэд төвөгтэй байдал үүсгэдэг. Харин ISAPI загварт HTTP server–ээр хүлээн авсан хүсэлт (request) бүр ECB (Extention Control Block ) өгөгдлийн бүтцийн үүсэлт бий болгодог. Өгөгдлийн бүтэц үүсгэх, өөрчлөх, сайжруулах нь шинэ процесс үүсгэснээс илүү хялбар, хурдан байдаг. Энэ нь ISAPI программчлалын загвар тийм CGI программчлалын загвар үндсэн ялгаа юм. ECB ба ISAPI extension (нэмэлт) нь IIS шиг процесст хоёулаа ажилладаг бөгөөд server request-үүдийн процессийг илүү хурдан болгож мөн request -үүдийн өндөр багтаамжийг үүсгэж чадна.
0 сэтгэгдэл:
Post a Comment
Та Google дээр бүртгэл байхгүй бол Anonymous гэснийг сонгон сэтгэгдэл үлдээнэ үү.
Зүй бус үг хэллэг хэрэглэхийг хориглоно.