1. Вирус болон хортой зүйлүүдээс хамгаалах
Ихэнх компьютер хэрэглэгчидийн компьютер хамгаалалтгүй байдаг. Энэ нь түүний мэдлэг дутуу эсвэл антивирусны програм худалдаж авч чадахгүй байгаа юм. Тийм учраас үнэгүй, сайн антивирус, хорт зүйл, тагналтын эсрэг програм суулгаарай.
Хорт зүйл, тагналтын эсрэг: Malwarebytes
2. Нөөцлөх
Таньд хэрэгтэй чухал файл байгаа тохиолдолд заавал нөөцөлж авах хэрэгтэй тээр тусмаа интернэтэд. Хэрвээ таньд ямар нэгэн зүйл тохиолдвол жишээ нь компьютероо хулгайд алдах, эвдрэх зэрэг тохиолдолд таны файлууд алга болно. Иймээс доорх файл нөөцлөх сайтуудыг сонирхоорой.
3. Интернэт хөтөч
Үнэгүй, хурдан, илүү найдвартай, хамгаалалт өндөр хөтөчийг хэрэглэхийг зөвлөж байна.
Интернэт хөтөч: Google Chrome эсвэл Mozilla Firefox
4.Шахагч
Интернэтээс татагдах ихэнх файлууд .zip, .rar эсвэл өөр төрлийн шахсан файлууд байдаг. Үүнийг үнэгүйг хялбар аргаар задлах багаж.
Файл шахагч: 7-Zip
5. Диск үүсгэх, шатаах
CD/DVD үүсгэх, CD/DVD-с файл хуулж авах, ISO файл үүсгэх задлахад хамгийн хэрэгтэй програм.
CD burner utility: CDBurnerXP
6. Э-Шуудан
Зарим Э-Шуудангийн үйлчилгээнүүд үнэ төлбөртэй байдаг харин доор өгөгдсөн Thunderbird, Gmail хоёр бол үнэгүй, найдвартай ажиллагаатай, хамгаалалт өндөр Э-Шуудан юм.
Э-Шуудангийн клиент: Mozilla Thunderbird
Онлайн Э-Шуудан: Gmail
7. FTP, SFTP, SSH
Энэ програм бол веб, сервер зэргийг ажиллуулдаг хүн сервертэй файл дамжуулах, солилцох боломжийг олгох юм.
FTP client: Filezilla
SSH client: Putty
8. Зураг зурах, засварлах
Үнэгүй програмаар ч гайхалтай зураг хийж янзалж болно.
Зураг засах: GIMP
Зурах: Paint.net
Зохион байгуулагч: Google Picasa
9. Мултьмедиа
Аудио файл засварлах, боловсруулах, видео тоглуулагч.
Аудио засварлах, үүсгэх: Audacity
Видео DVD тоглуулагч: VLC
10. Office Suite
Оффисийн хэрэглээний програм бол яахын аргагүй Microsoft Office юм. Гэвч энэ програм нь маш үнэтэй учраас тэр бүр худалдаж авч чадахгүй. Тийм учраас доорх үнэгүй програмыг ашиглаарай.
Office suite: OpenOffice
Notepad Source code editor: Notepad++
Татах сайт руу орохдоо 5 секунд хүлээгээд SkipAd товчийг дараарай. Баярлалаа
гоё сайт байна
ReplyDelete