Ubuntu үйлдлийн систем, +татах






Гарчиг

Ubuntu-гийн тухай

Ерөнхий мэдээлэл

Ubuntu үйлдлийн систем бол Debian суурьтай Linux үйлдлийн системийн тархац бөгөөд нээлттэй эхийн програм хангамж юм. Мөн бусад Linux тархацуудыг бодвол хөгжүүлэлт сайн, програм хангамжийн арвин сантай.
Ubuntu гэдэг нь Африкийн Зулу хэлээр “нигүүлсэл” гэсэн утгатай үг бөгөөд үүгээрээ програм хангамжийн технологийн дэвшлийг дэлхийн өнцөг булан бүрт ижил тэгш түгээнэ гэсэн үзэл санааг илэрхийлж байдаг. Мөн үргэлж үнэ төлбөргүй түгээгдэнэ, "зүгээр л ажиллана" гэсэн амлалтыг нийт хэрэглэгчиддээ өгдөг.

Ubuntu 14.10 дэлгэцийн орчин

Хөгжүүлэлт

Анхны хувилбар Ubuntu 4.10 /Warty Warthog/ нэртэйгээр 2014 оны 10 дугаар сарын 20-нд гарсан.
6 сар тутам шинэ хувилбар гардаг. 2 жилд нэг удаа урт хугацаанд дэмжигдэх LTS хувилбар гаргадаг

Windows үйлдлийн системээс ялгарах давуу тал

Энд ерөнхий зүйлүүдийг дурьдлаа
  1. Ubuntu бол үнэгүй. Шууд ашиглах боломжтой.
  2. Нээлттэй эхийн програм хангамж учраас хүссэнээрээ өөрчилж өөрт тохируулах боломжтой бөгөөд суулгах програмууд нь мөн үнэгүй нээлттэй эхийнх байна.
  3. Вирус, хөнөөлт програмууд маш цөөхөн бөгөөд сүртэй хор хүргэхгүй тул санаа зовохгүй байж болно.
  4. Компьютерийн хүчин чадал бага шаардах учир ямар ч компьютер дээр ашиглах боломжтой. Мөн шууд оптик диск, флаш зэргээс шууд ажиллуулах боломжтой.
  5. 4 ажлын хэсэг буюу дэлгэцтэй /workspace/. Windows 10 хувилбарт нэмэгдсэн боловч Ubuntu шиг дэлгэц хооронд шилжилт сайн биш.
  6. Windows дээр ажилладаг програмаа Ubuntu дээр ашиглахыг хүсвэл Wine суулгах эсвэл Virtual machine үүсгээд ашиглах боломжтой.
  7. Хэрэглэгчийн интэрфэйсийг өөрчлөх боломжтой. Интернэтээр хайхад зөндөө загварууд олдоно.
гэх мэт маш олон давуу талуудыг агуулдаг. Гэвч давуу талтай зэрэгцэн сул талууд бас гарч ирнэ. Жишээ нь үйлдлийн системээс таньд удирдах бүх эрхийг өгөх тул та ямар нэг үйлдэл хийхдээ алдаа гаргавал системээ гэмтээх, хатуу дискэн дэх бүх зйүлийг устгах, цаашилбал компьютер тань эвдрэх магадлалтай. Мөн таньд чухал шаардлагатай зарим Windows орчны програм тань ажиллахгүй, Virtual machine үүсгэсэн ч гэсэн маш их хүчин чадал шаардах програм бол ажиллахад хэцүү байх болно.

Монгол улсад албан ёсны програм хангамж ашигладаг хүн цөөхөн, ирээдүйд хууль бус програмыг хориглоход таны өргөн хэрэглэдэг Windows, Office зэрэг програмуудыг өндөр үнээр худалдаж авах болно. Харин Ubuntu ашиглавал хуулийн дагуу бөгөөд үнэгүй програм хангамж ашиглах болно. Тиймээс Ubuntu-г ашиглаж байгаагүй бол сонирхоод үзээрэй. Бас бүү шинтраарай.

Ubuntu татах

Албан ёсны веб сайт

Шууд татах

Та монголд байвал монгол серверээс татвал илүү хурдан татах болно.

Ubuntu 14.04.3 LTS (Trusty Tahr)
Share on Google Plus
    Блог дээрх сэтгэгдэл
    Facebook дээрх сэтгэгдэл

0 сэтгэгдэл:

Post a Comment

Та Google дээр бүртгэл байхгүй бол Anonymous гэснийг сонгон сэтгэгдэл үлдээнэ үү.
Зүй бус үг хэллэг хэрэглэхийг хориглоно.