Hacker - Технологийн салбарын тодорхой нэг чиглэлийг судлан түүн дээрээ мэргэшин түүнээс алдаа олох мөн тухайн зүйлийг илүү нээлттэй, үр ашигтай ашиглаж болох боломжийг эрэлхийлэгчид. Харин цахим ертөнцийн хакеруудыг дотор нь хар, цагаан болон саарал гэж хуваадаг.
Black - Өөрийн ур чадварыг сөрөг талд ашиглан явдаг. Бид яг ямар хүмүүс байгааг зөвхөн тухайн хакер баригдсан хойно л мэддэг.
White - Мэдлэг чадвараа эрэг үйл ажиллагаанд ашиглан явдаг. Өөрийгөө нууцалдаггүй.
Gray - Black болон White-н аль аль талд нь ажилладаг энэ нь тухайн хакерт ямар ашигтайгаас хамаарна.
Cracker - Голдуу программ хангамжийг хууль бусаар ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажилладаг нөхөд.
Script kiddie - Найз нөхдөдөө хакер гэж харагдах үүднээс бусдын бэлдсэн хэрэглүүрүүдийг ашиглан ямар нэг зорилгогүй халдлага хийдэг этгээдүүд. Ихэнхдээ тухайн хэрэглүүрүүд нь яг юу хийж байгааг мэддэггүй ойлгодоггүй.
Packet monkey - Script kiddie-ийг бодвол тухайн хэрэглүүрийн талаар бага сага ойлголттой нөхөд. Тэд голдуу сүлжээнд DoS хийдэг ямар нэг зорилгогүйгээр.
Phreaker - Холбооны салбарт нэлээд өргөн мэдлэгтэй нөхөд. 70-90 оны хооронд дотоод болон улс хооронд дурын телефоныг ашиглан үнэгүй дуудлага хийх чадвартай байсан этгээд.
Pwn - Энэ нь бичвэрийн алдаанаас болж бий болсон нэршил уг үг нь “own” голдуу халдлага хийж зорилгодоо хүрсэн тохиолдолд бүрэн эзэлсэн гэдэг утга санааг энэ үгээр илэрхийлдэг.
31337/3l33t - Elite буюу шилдэг гэсэн утга санаа илэрхийлдэг. зарим тохиолдолд 1337 гэж бичдэг.
w00t - Баярлаж хөөрсөн санаагаа илэрхийлэх :D
0day / ZeroDay - Ноцтой алдааны засвар болон мэдээлэл нийтэд дэлгэгдээгүй байх үед түүнийг ашиглан халдлага хийгдэж эхлэхийг хэлнэ.
Дээрх тоо үсэг холилдсон бичгүүд /Pwn, 31337..../ бол Leet Speak гэх хакерууд ихэнхдээ ашигладаг бичиг юм.
- Блог дээрх сэтгэгдэл
- Facebook дээрх сэтгэгдэл
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Та Google дээр бүртгэл байхгүй бол Anonymous гэснийг сонгон сэтгэгдэл үлдээнэ үү.
Зүй бус үг хэллэг хэрэглэхийг хориглоно.