Hand Gun |
Paintball Pistol |
Traditional Bomb |
Smart Bomb |
Энэ зураг дээр цахим зэвсэглэл болгон хэд хэдэн төрлийн халдлагыг авч, амьдрал дээр ямар хор уршиг тарьж болохыг жинхэнэ зэвсэглэлийн ангиллаар харуулсан байгаа юм.
6. DDoS - Халдлага хийхэд маш хялбар, нарийн мэдлэг шаардлагагүй. Жишээ: 2009 онд Twitter, 2011онд Sony ийм төрлийн халдлагад өртөж байсан. Халдлагын үр дүнд үйлчилгээ нь тодорхой хугацаанд доголдолд орсон.
5. Generic Malware - Virus, Trojan… гэх мэт хортой програмууд энэ хэсэгт хамаарна. Бид Antivirus ашиглаж явдаг хэдий ч тэдгээр antivirus-ууд нь хэзээ ч бүрэн биднийг хамгаалах боломжгүй юм. Шалтгаан нь Antivirus өнөөдрийг хүртэл malware-ээс хамааран хөгжиж яваа.
4. Defacement - Сонирхолдоо хөтлөгдсөн script kiddie-үүд хялбар цоорхой ашиглан веб хуудаст нэвтэрч өөрийн хүссэнээр тухайн веб сайтыг эвдээд гардаг. Жишээ: Саяхан манай цагдаагийн веб хуудас ийм халдлагад өртөв.
3. SQL injection - Харьцангуй хялбар хийгддэг мөн нийтлэг гардаг алдаа. Мөн SQL гэдэг нь үндсэн мэдээллийн сан тул хэрэглэгчийн мэдээлэл алдагдах гэсэн нэлээд том эрсдэл байдаг. Жишээ: 2012 онд Yahoo Voice дээр ийм төрлийн халдлага болж +400k хэрэглэгчийн нууц үг алдагдсан
2. Generic APT - Миний харж байгаагаар энэ хэсэгт Zero Day халдлагууд орж байгаа юм. Жишээ: саяхан Oracle-ийн java дээр гарсан zeroday-г ашиглан Microsoft, Facebook, Apple-ын ажилчид халдлагад өртөв.
1. Tageted APT - Энэ хэсэгт багтах malware-үүд нь маш нарийн зохион байгуулалттай тодорхой зорилготой бүтээгдсэн байдаг. Үндсэндээ зэвсэглэл болон тагнуулын чиг хандлагатай байгаа юм.
Зарим үгсийн тайлбарууд
Эх сурвалж: jNaya
0 сэтгэгдэл:
Post a Comment
Та Google дээр бүртгэл байхгүй бол Anonymous гэснийг сонгон сэтгэгдэл үлдээнэ үү.
Зүй бус үг хэллэг хэрэглэхийг хориглоно.