1. Объект хандлагат технологи
Програмчлалын бүтэцлэгдсэн буюу процедур хандлагат технологид програмын код болон өгөгдлийг салангид авч үзэх бөгөөд програмын код нь өгөгдлөө удирддаг гэж үздэг. Програмчлалын бүтэцлэгдсэн технологи нь богино хугацааны жижиг хэмжээний системийг хөгжүүлэхэдтохиромжтой бөгөөд орчин цагийн программ хангамжид тавигдаж буй өргөн хүрээтэй цогц бодлогыг шийдвэрлэх чадвар, өөрчлөлтөд дасан зохицохдоо хялыар байх чанар, динамикаар хувьсан өөрчлөгдөх уян хатан байдлыг төдийлөн хангаж чаддагүйн улмаас урт хугацааны систем хөгжүүлэлтэнд тохиромжгүй тул объект хандлагат технологид халаагаа өгсөн гэхэд буруудахгүй.Бүтцийн буюу уламжлалт програмчлалын хэлэнд C, Pascal хэлнүүд хамаардаг бол C++, Java, C sharp, Asp.net хэлнүүд объект хандлагат програмчлалын хэлэнд хамаардаг.
Объект хандлагат систем хөгжүүлэлтийг гурвалсан (three-tier) хөгжүүлэлт гэж болно. Учир нь боъект хандлагат систем хөгжүүлэлт нь model-view-controller архитектурыг дэмждэг. Өөрөөр хэлбэл model class, view class, controller class гэсэн 3 төрлийн классаар хангагдсан. Үүнд model гэдэг нь тухайн асуудлын хүрээнд яригдах класс (problem domain class), view гэдэг нь хэрэглэгчийн график интерфэйсд зориулагдсан класс (GUI class), controller гэдэг нь удирдлагын класс юм.
1.1 Онцлог, давуу тал
ОХТ /Объект хандлагат технологи/ нь дараах онцлог, давуу боломжуудыг өөртөө шингээсэн. Үүнд:- Програм хангамжийн дахин ашиглалтыг дэмждэг
- Полиморфизмыг хэрэгжүүлдэг
- Өгөгдлийн далдлалтыг хэрэгжүүлдэг
- Алхам алхмаар нэмэгдүүлэн хөгжүүлэх зарчмыг баримталдаг
Энэ нийтлэл дараа цааш үргэлжилнэ...
0 сэтгэгдэл:
Post a Comment
Та Google дээр бүртгэл байхгүй бол Anonymous гэснийг сонгон сэтгэгдэл үлдээнэ үү.
Зүй бус үг хэллэг хэрэглэхийг хориглоно.