Microsoft Windows

Microsoft Windows нь Microsoft компаниас гаргадаг график интерфэйстэй үйлдлийн систем юм.

Microsoft компанийг анх 1975 онд Харвардын их сургуулийг төгссөн Билл Гэйтс өөрийн багын найз Пол Аллентай хамтран байгуулсан түүхтэй. Үүнээс хойш 38 жилийн турш хэдэн зуун удаа сайжруулан шинэчилсэн хувилбарыг гаргасаар ирсэн. Анхны хувилбар нь MSDOS дээр суурилан график интэрфэйстэй болсон Windows 1.0 нь 1985 оны 11 дүгээр сарын 20-нд гарсан. Өдгөө бидний мэдэх Windows 95, XP, Vista, 7, 8, 8.1, 10  зэрэг олон олон хувилбарыг бүтээсэн бөгөөд үйлдлийн систем хэрэглэгчдийн дийлэнх нь энэхүү үйлдлийн системийг хэрэглэдэг болоод байна.

Албан ёсны цахим хуудас: https://www.microsoft.com/
Сүүлийн хувилбар: Windows 10
Татаж авах: Энд дарна уу

Windows үйлдлийн системийн хөгжүүлэлт





Windows үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох Windows 10 нь 2015 оны 7-р сарын 29-нд гарсан.

Энэ хувилбар нь маш олон шинэчлэл, давуу талууд нэмэгдсэн бөгөөд хамгийн том өөрчлөлт нь олон төрлийн төхөөрөмжин дээр зохицон ажиллах чадвар юм. Энэ нь ширээний компьютер, таблет, утас зэрэгт тус тусад нь хөгжүүлдэг байсан бол одоо ширээний компьютер, таблет, ухаалаг утас, XBOX зэрэг бүх төхөөрөмжүүд дээр шууд ажиллах боломжтой болсон. Тухайн
төхөөрөмжөөс хамаарч харагдах байдал нь өөрчлөгдөх боловч үйлдлийн систем нь хэвээрээ байх юм.

Start menu харагдах байдал нь 2 төрөл болсон ба ашиглахад илүү хялбар

Таны дижитал туслах Cortana.
Таны асуусан болгонд хариулах болно.
/Жич: Монгол улсад одоогоор ажиллахгүй. Ашиглахыг хүсвэл компьютерийнхаа улсыг АНУ болгоорой./



Шинэ интернэт хөтөч болох Edge


Windows App Store



Share on Google Plus
    Блог дээрх сэтгэгдэл
    Facebook дээрх сэтгэгдэл

0 сэтгэгдэл:

Post a Comment

Та Google дээр бүртгэл байхгүй бол Anonymous гэснийг сонгон сэтгэгдэл үлдээнэ үү.
Зүй бус үг хэллэг хэрэглэхийг хориглоно.