Windows 7 change Administrator password | Админий нууц үгийг солих

Windows 7 (Windows 8) дээр өөрийн нууц үгээ мартсан эсвэл нууц үгийг нь мэдэхгүй боловч админ эрхээр нь орохыг хүсэж байна уу? Тэгвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.








1. Компьютерээ шууд товчин дээр нь дарж унтраах. /"Shutdown" дээр биш шүү/

2. Компьтерээ асаахад "Start Windows Normally", "Launch Startup Repair" гэсэн 2 сонголтоос "Launch Startup Repair"-г сонгоно.

3. Гарч ирэх цонхны "Cancel" дээр дар.

4. Гарч ирэх цонхноос "Problem Details"-г олоод доош явахад C:\windows гэсэн эхлэлтэй холбоос байгаа. Түүн дээр дарахад Текст нээгдэнэ.

5. "Notepad"-н "File" цэсний "Open..."

6. "System32" руу орон "File type"-г All Files болгоно.

7. "sethc.exe"-г олоод нэрийг нь өөрчилнө. Жишээ нь sethc-back.exe ч юм уу.

8. "cmd.exe"-г  "sethc.exe" нэртэй болгоод компьютерээ унтраагаад асаана.

9. Ассаны дараа нэвтрэх хэсэгт орон "Shift" товчин дээр 5 удаа дарахад Command Promt буюу Teminal нээгдэнэ.

10. Terminal дээрээ "net user" Enter.

11. Terminal дээрээ "net user [нэр]" Enter. Жишээ нь "net user Administrator".

12. Terminal дээрээ "net user [нэр] *" Enter.

13. Шинэ нууц үг хийгээд Enter дарахад нууц үг солигдоно.

14. Одоо нууц үгээ хийгээд админ эрхээр нь ороорой. :D

Жич: Энэ мэдээллийг хууль бус зүйл, бусдын нууцад халдах зорилгоор ашиглахыг хориглоно.
Share on Google Plus
    Блог дээрх сэтгэгдэл
    Facebook дээрх сэтгэгдэл

0 сэтгэгдэл:

Post a Comment

Та Google дээр бүртгэл байхгүй бол Anonymous гэснийг сонгон сэтгэгдэл үлдээнэ үү.
Зүй бус үг хэллэг хэрэглэхийг хориглоно.