- 1-р арга | Phishing /Зарим хүмүүс Fishing буюу загасчлах гэдэг/
Энэ арга нь хүний бүртгэлийн мэдээллийг олох хамгийн энгийн түгээмэл аргуудын нэг юм. Үүний ажиллах зарчим нь та нэг веб сайтруу ороход нэвтрэх хуудас гарч ирнэ /жишээ нь Facebook Login ч юм уу/. Энэ хуудасны домэйн хаяг нь https://www.facebook.com/ биш өөр байгаа учраас Phishing гэдэг нь мэдэгдэнэ. Хэрвээ та энэ хуудсаар нэвтэрсэн тохиолдолд таны бичсэн талбар дахь мэдээллүүд туханй сайтын файлын хавтсанд хадгалагдан үлдэнэ. Энэ үлдсэн файлыг энэ сайтыг хийсэн хүн үзэж таны нэр, нууц үгийг мэдэж авах болно. Гэвч энэ арга зарим тохиргоогоо сайн хийсэн хүмүүсийн веб хөтөч эсвэл антивирусны програмтай бол хориглож таныг хамгаална.
- 2-р арга | Янз бүрийн програм хангамж
Таныг ямар нэг юм татахад нэмж сонин сонин зүйлүүд татагдаад байна уу? Тэр бол бас нэгэн мэдээлэл хулгайлах эсвэл RAT /Remote Administration Tool/ байж болох юм. Мэдээлэл хулгайлах гэдэг нь тэр програм ажиллаж эхэлснээс хойших таны компьютерт болсон зүйлсийг бичиж тэмдэглэн таны компьютерт болон FTP, E-mail зэргээр нөгөө хүн лүү илгээдэг. Энэ нь яаг юу бичдэг вэ гэвэл таны гараас оруулсан бүх бичиг, дэлгэц, веб камерны зураг авах бичлэг хйих гэх мэт зүйлсийг авдаг. Харин RAT /Remote Administration Tool/ нь дээрх зүйлүүд дээр нэмэгдээд дэлгэцэн дээр чинь болж байгаа бүхий л зүйлийг бичлэг шиг үзэн бас таны компьютерийг удирдах боломж олгодог юм. Энэ төрлийн RAT нь хууль бус юм. Харин хууль ёсны хэрэглэхийг зөвшөөрсөн програм байдаг ба жишээ нь TeamViewer, LogMeIn зэрэг юм.
- 3-р арга | Хуурамч хакерийн багажууд
Би та бүхнийг интернэтээр янз бүрийн multiplayer тоглоомны хэрэгтэй зүйлс нэмдэг, Facebook, Google-ийн нууц үг олдог програм хайж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэгж үзээгүй хүмүүс бас байгаа байх. За дээрх хэлсэн програм буюу хакерийн багажууд нь үнэн хэрэгтээ жинхэнэ багаж биш зүгээр л таны оруулсан мэдээллийг хууль бусаар авдаг програм эсвэл 2-р арга дээр гарсан Keylogger, RAT байж болох юм. Тийм болохоор иймэрхүү зүйл битгий хайж, татаж, цагаа үрэхээс гадна мэдээллээ битгий алдаарай.
- Сүүлд нь хэлэхэд битгий интернэтээр их тэнэж, хэрэгтэй, хэрэггүй зүйлс үзэж, татаж яваарай. Нууц үг олох, тоглоомондоо хэрэгтэй зүйл авах гэх мэт зүйлс хийхэд шууд хэдхэн юм бичээд ганц товч дараад авчихдаг зүйл биш ба танд тодорхой хэмжээний мэдлэг, туршлага байж л авч чадна. Гэхдээ тэдгээрийн админ, хөгжүүлэгчид нь халдлагаас сэргийлж хамгаалалтаа сайжруулж байдаг учраас маш хэцүү, том компани, олон нийтийн сүлжээ бол бүр ч хэцүү гэдгийг хэлье.
0 сэтгэгдэл:
Post a Comment
Та Google дээр бүртгэл байхгүй бол Anonymous гэснийг сонгон сэтгэгдэл үлдээнэ үү.
Зүй бус үг хэллэг хэрэглэхийг хориглоно.